» » Ө.Энхтүвшин: Мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байвал МҮОНРТ-д төрөөс өгдөг мөнгийг чинь өгөхгүй шүү

Ө.Энхтүвшин: Мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байвал МҮОНРТ-д төрөөс өгдөг мөнгийг чинь өгөхгүй шүү

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрбээр “МҮОНРТ гурван зүйл дээр анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Нэгдүгээрт иргэдийн боловсрол, сайн сайхан зүйлийг харуулсан нэвтрүүлгийг гаргадаг баймаар байна. Миний үздэг байсан “Сонирхолтой шинжлэх ухаан” гээд нэвтрүүлэг гарахаа больсон байна лээ. Иргэдэд хар бараан, хэрүүл бус шинжлэх ухааны мэдлэг, боловсрол олгох нэвтрүүлэг ихээр гаргамаар байна. Сэтгүүлчид, телевизүүд улс төр хэрүүл, томилгоо болохоор, авлига хээл хахуулийн хэрэг дээр л шаваад сайн сайхан зүйлийг гаргахгүй байна. Үндэсний телевиз энэ тал дээр үлгэр дуурайл болмоор байна. Бусад телевиз ч яах вэ.
Хоёрдугаарт төрөөс жилд МҮОНРТ-д 10 тэрбум төгрөг өгдөг. Гэтэл улс төрийн мэдээлэл гаргах гэхээр мөнгө нэхээд байх юм. Халх голын 80 жилийн ойтой холбоотой мэдээллийг гаргах гэхэд 80 сая төгрөг гэж байна. Ингээд байвал улсаас өгдөг мөнгийг чинь өгөхгүй шүү” гэлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ж.Батзандан ахыгаа өмөөрч худлаа ярив уу, Монгол улсын

Дахин дамжуулалтын мөнгийг төсвөөс хассан базуудын базаа

Мөнгө бариад ирсэн хүнд намуудын хаалга 24 цаг нээлттэй биз

Төсөв 2020: УИХ-ын сонгуульд 20 тэрбум төгрөг зарцуулна

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн

Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргыг өөрчлөх асуудал

Сэтгэгдэл бичих