» » "Нарантуул" зах наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд дарагджээ

"Нарантуул" зах наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд дарагджээ


-ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР ТОД ШАР ӨНГИЙН ДЭЭЛ ТРЭНД БОЛНО-
Дэнж хотойтол наадах дэлгэр Монголын их цэнгүүн хаяанд ирлээ. Торгон ногоон зүлгэн дээр асар майхан дэрвэж, хурдан хүлгүүд уяан дээрээ үүрсч, унасан хүүхдийнх нь гийнгоон дуунд хорвоо бүүвэйлэгдэх Үндэсний их баяр наадам юутай сайхан. Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадмаа Монгол түмэн бахдалтайгаар тэмдэглэдэг билээ. Тиймдээ ч монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр гадны жуулчид жил бүр манай улсыг зорин ирдэг. Тэд нүүдэлчдийн хэв маягийг хадгалж үлдсэн цорын ганц улс гэдгээр нь бахархаж, бишрэх басхүү дэлхийг байлдан дагуулж байсан Их Эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавих тэр л хүсэл, мөрөөдлөө биелүүлдэг болов уу.
Сүүлийн жилүүдэд манай ард түмэн ямар нэгэн баяр ёслолоор үндэснийхээ хувцсыг өмсдөг уламжлал тогтсон. Тиймээс бид баяр, наадмын гоёл хувцсаа бэлдэж, сонгож, сонгохоор зэхэж буй уншигчдадаа зориулан “Нарантуул” зах дээр үндэсний хувцас ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм. Бид хамгийн эхэнд “Нарантуул” захыг зорив. Захын хаалгаар ороонгуут энд тэндгүй эгнүүлэн тавьсан наадмын бараа бүтээгдэхүүнүүд дэлгээтэй байлаа. Амралтын өдөр болоод ч тэр юм уу хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэр тусмаа Монгол дээлний эгнээ тэр чигээрээ наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд дарагджээ. “Нарантуул” захад дээл болон торго, даавуу худалддаг 50 гаруй лангуу байдаг. Магнаг торгон, ноолууран, дан, дотортой гээд төрөл бүрийн дээлийг гар урлаачид шагладаг. Хийцээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр. Энгийн хийцтэй даавуун дээл 70-110 мянган төгрөгөөс эхэлнэ. Харин даавуун эрэгтэй цамц 70-80 мянга, хүүхдийн цамц 10-50 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Хантааз эмэгтэй нь 70 мянга, эрэгтэй нь 80 мянган төгрөгийн үнэтэй байв. Ингээд бид цааш явж монгол дээлтэйгээ хослуулж өмсөх гутал, малгай, бүс хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхов.
image
Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Ээтэн монгол гутлыг Хүннүгийн үеэс уламжлан Их гүрний үед одоогийн хэлбэр загвартаа оржээ. Монгол гутал бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Энэ нь ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд ээтэн хоншоор нь газар шороог сэндийчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээдэг. “Нарантуул" зах дээр монгол гутал хэлбэр хийцээсээ шалтгаалаад 85-650 мянган төгрөгийн үнэтэй. Харин орос хромон гутал размераасаа шалтгаалаад 200-450 мянга герман нь 800 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Гуталнаас гадна бүс гэдэг дээлтэй салшгүй холбоотой. Хамгийн наад захдаа гэхэд дурдан авч бүсэлдэг нь Монгол хүний зан, ёс ч гэж хэлэхэд болно. Нэгэн үе монголчууд ширэн артай мөнгөн бүсийг их бүсэлдэг байсан. Харин одоо энгийн дурдан бүсийг илүүд үзэх болсон. Ийм бүс эрэгтэй нь 30 мянгаас эхэлнэ. Гоёлын шигтгээтэй эмэгтэй бүс 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн наадмын дээлтэйгээ хослуулж авах бүрх малгай 30-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.
image
Бид “Нарантуул” захаар явсныхаа дараа монгол хувцас урладаг үндэсний брэндүүдийн дэлгүүрээр оров. Энэ жилийн наадмаар уламжлалт энгэртэй бие барьсан эсвэл сул загварын даавуун болон силкэн дээл трэнд болно. “Metromall” их дэлгүүрт байрлах Үндэсний брэнд “Lustre” дэлгүүрээр ороход тод шар өнгө болон зарим завсрын өнгөтэй дээлийг жирийтэл өлгөсөн байв. Үнийн тухайд 49-249 мянган төгрөгийн үнэтэй байв. Дараа нь бид урт цагааны захиалгат оёдлын газруудаар орж оёдолчид нэг дээлийг хэдэн төгрөгийн үнэтэй шаглаж байгааг асуув. Оёдолчдын ярьж байгаагаар энэ амралтын өдрөөр дээлний захиалга өгөхийг хүссэн үйлчлүүлэгчид олширсон. Даана ч захиалгаа дийлэхгүй учраас нэмж захиалга авахгүй байгааг онцлон хэлж байв. Тэд ярихдаа “Даавуун материалтай дээлний захиалга зонхилж байгаа. Даавуу халуунд сэрүүхэн салхи нэвтэрдэг. Нэг гэм нь үрчийж, “ноолрох” гээд байдаг. Солонгос даавуу хямдхан ч чанартай” гэж байв. Захиалгат оёдлын газрууд үйлчлүүлэгчийнхээ хүссэн загвараар дээлийг нь оёж өгдөг учраас жил, жилийн энэ үед оёдолчид хамгийн их ачаалалтай ажилладаг. Нэг дээлийг оёдол эсгүүрээс хамаарч 50-150 мянган төгрөгийн хооронд оёдог аж.
Үндэсний үйлдвэрлэгчид болох “Борголжин”, “Ивээл”, “Urban Jeans”, “Clothing Workshop”, “Silk Capital”, “Хайрын хурим” гэх брэндүүд наадмын коллекцоо аль хэдийн худалдаанд гаргасан. Тус брэндүүдийн монгол хэв загвартай хувцаснуудын үнэ ханш 39 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Тухайлбал, “Ивээл” брэнд том жижиг, тод бүдэг, өнгөний хувьд янз бүр, олон цэцгэн хээтэй өвдөг хүрсэн урттай болон өвдөг давсан урттай эмэгтэй дээлний цуглуулгыг наадамд зориулан гаргажээ. Мөн дээрээс нь эмэгтэй хүний байнгын хэрэглээ болсон бяцхан цүнхийг гаргасан байна. Биед эвтэйхэн, эрх чөлөөтэй, тансаг зэрэглэлийн материалаар урласнаараа давуу талтай аж. “Clothing Workshop” брэнд наадмын шинэ загвараа торгон болон нимгэн материалтай монгол загварын дээл болон байгалийн өнгө болон цэцгэн хээ, тод өнгийн зураасан хээтэй монгол загварын детальтай даашинзуудыг гаргажээ. Эсгүүрийн хувьд биед маш сайн сууж өгдөг ба тав тухтай, хөнгөхөн чөлөөтэй мэдрэмж төрүүлэх гэнэ. Эдгээр загварын нь брэндийн дэлгүүрт бэлэн худалдаалахаас гадна, мөн үйлчлүүлэгч хүсвэл загвар, өнгөө сонгоод захиалгаар хийлгэх боломжтой юм байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ

“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадам

ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ БОЛОХ УУ? Ө.ЭНХТҮВШИН ДАРГА АА!

ҮНДЭСНИЙ БӨХ: О.Хангай, Э.Оюунболд нар улирлыг тэргүүлж

Богд хааны тухай түүхэн үзэсгэлэнг дэлгэнэ

Б.Бямбадорж: Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая

Сэтгэгдэл бичих