Олон улсын олимпийн хороо коронавирусийн тахлын улмаас Токио-2020 зуны наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан гэж ОУОХ-ны гишүүн Дик Поунд мэдэгдлээ. Ийнхүү олимпийн наадам 124 жилийн түүхэндээ анх удаа энхийн цагт хойшлогдож байгаа тохиолдол боллоо. Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 23-ны өдөр covid-19 цар тахлын улмаас олимпийн наадмыг цуцлах талаар ам нээж, тэгш дүүрэн өрсөлдөөнтэй олимпийн наадмыг зохион байгуулахын тулд хойшлуулах сонголт бидэнд байгаа гэж мэдэгдсэн.
Мөн Канад болон Австрали улсууд Токио-2020 зуны олимпийн наадам хэрэв хуваарийнхаа дагуу зохион байгуулагдвал баг, тамирчдаа олимпийн наадамд илгээхгүй гэдгээ мэдэгдээд байсан. Токио-2020 зуны олимпийн наадам хуваарийн дагуу 7 сарын 24-нд нээлтээ хийх байсан билээ.

Сэтгэгдэл бичих