» » Энэтхэгчүүд орон даяар гэрлээ унтрааж, лаа барьжээ

Энэтхэгчүүд орон даяар гэрлээ унтрааж, лаа барьжээ



Халдварт коронавирустэй тэмцэж хорио цээрийн дэглэмд шилжсэн байгаа Энэтхэг улсын 1,3 тэрбум иргэн орон даяар гэрлээ унтрааж, лаа барин цонх, тагтан дээрээ гарч нэгдмэл байдлаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Нарендра Модигийн уриалснаар өчигдөр буюу ням гарагийн үдэш 21 цагт иргэд гэрлээ унтраан есөн минутын турш лаа барьж, зарим нь гар утас, гар чийдэнгийн гэрэл тусгасан байна.
Нарендра Моди бүх нийтийг хамарсан энэ үйлдэл нь коронавирустэй тэмцэж буй Энэтхэг улсын иргэн бүр ганцаараа биш төдийгүй хамтын эв нэгдлийг харуулах чухал алхам гэдгийг мэдэгджээ. Ерөнхий сайдаас гадна Ерөнхийлөгч Рам Нат Ковинд, тэргүүн хатагтай нар Ерөнхийлөгчийн ордонд лаа барин ард түмэнтэйгээ нэгдсэн байна.

Тус улсад коронавирусийн халдварын 4,300 тохиолдол бүртгэгдэж, 117 иргэн нас баржээ.


Эх сурвалж: ВВС, CNNскачать dle 12.0

Холбоотой мэдээ

ЭМЯ: Тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус

Москва хотын бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ

Туркд хөл хорионд орсон Монголын 30 орчим тамирчин энэ

Н.Энхболд: Гуравдугаар сарын 2 хүртэл хил хаах шийдвэр

Төрийн ордонд худалдаа эрхэлж байна, хэн хяналт тавих вэ

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ

Сэтгэгдэл бичих