» » Москва хотын бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ ТУСГААРЛАГДАНА

Москва хотын бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ ТУСГААРЛАГДАНА



ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.
Иргэд зөвхөн шаардлагатай тохиолдолд эмийн сан, эмнэлэг орох, гэртээ ойр хүнсний дэлгүүрт очих, хог хаях, ажилдаа ирж, очих зорилгоор л гэрээсээ гарах эрхтэй болж байна.
Зөвхөн Москва хотын захиргаанаас тусгай зөвшөөрөл авсан этгээд өөр зорилгоор хот дотор зорчиж болох юм байна.
Гэрээс гарахдаа иргэд бусад хүмүүсээс хамгийн багадаа 1.5 метр зайтай биеэ авч явах ёстой болж байна.
Өчигдрийн байдлаар ОХУ-д шинэ коронавирусийн халдварын 1,534 тохиолдол бүртгэгдэж, найман өвчтөн нас баржээ. Халдвар авсан хүмүүсээс 64 нь бүрэн эдгэрсэн байна. скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сөүлээс 251, Токиогоос 255 иргэнийг авчирна

Д.Нямхүү: COVID-19 халдвар авсан эхний 2 өвчтөн эдгэрсэн

Улс орнуудын "COVID-19" халдвар тархахаас сэргийлэх бодлого

Хотын агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 200 гаруй халаалтын

“Эко констракшн” ХХК-ийн эзэрхийллийг хэн зогсоох вэ

Э.Бат-Энгүүн хүү Москвад ахмад дайчдад зориулан "Смуглянка"

Сэтгэгдэл бичих