» » Төрийн ордонд худалдаа эрхэлж байна, хэн хяналт тавих вэ

Төрийн ордонд худалдаа эрхэлж байна, хэн хяналт тавих вэ

Монголын хууль гурав хоног үйлчилдэг хэмээн бичигдээгүй дүрэмтэй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл дэлхийн нийтийг цочиролд оруулаад буй Коронавирусын дэгдэлтээс үүдэж манай улсад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Харин улсын онцгой комиссын шийдвэрийг ХХААХҮЯ зөрчиж буй бололтой.
Эртнээс төлөвлөсөн олон нийтийг хамарсан урлаг, соёл, спортын үйл ажиллагаа нэлээдгүй их байсан. Тухайлбал, Элэгээ солиулсан гэр бүлийн хоёрын эмчилгээг үргэлжлүүлэх хандивын тоглолтыг урлаг соёлын зохион байгуулахаар хэдийнээ товоо түгээсэн гэтэл хорио цээрээс болж цуцлагдсан юм.
Гэтэл том толгойтой төрийн өндөрлөгүүд өөрсдөө бол худалдаа наймаа эрхэлж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүүр төрийн ордондоо явуулж болдог бололтой. Тэдэнт хяналт тавих газар байна уу?
Коронавирусийн халдвар БНХАУ-д эрчимтэй дэгдэж буйтай холбогдуулан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан. Мөн Боловсролын байгуул­лагуудын сургалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэрт их, дээд сургууль, коллеж, “Найрамдал” зусланг хамруулсан. Түүнчлэн хүүхдүүдийн  тоглоомын газар, сургалтын төвүүд, урлаг, соёл, спорт, хурал цуглаан гээд олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг хориглов. Гэтэл өнөөдөр төрийн ордондоо олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа явуулах нь хэр оновчтой вэ?
  • 1
  • 2
  • 3
  • 4
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ТҮЛШЭЭР ХАНГАХААР НЭМЭЛТ

ХЯТАД ИРГЭДТЭЙ ХОЛБОГДУУЛАН ҮҮРЭН ХОЛБООНЫ ОПЕРАТОР

Ниргэсэн хойно нь хашгирав

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ

“Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг

Д.Сумъяабазар: “Улаанбаатар Смарт карт” компанид аудит

Сэтгэгдэл бичих