» » Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурна

Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр буурна

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: "Өчигдрөөс шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буурсан байгаа.  Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа. Коронавирусийн  халдварын энэ үед олон улсад шатахууны үнэ буурсаар байна. Дэлхийн зах зээлийн шатахууны үнэ ханшийн доод үнэ дээр ирээд байна.  Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Дөрөвдүгээр сарын 15 буюу сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр бууж орж ирнэ гэж ойлгож болно. 
Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаж байж экспортод гаргах асуудлыг шийднэ.
УУХҮ-ийн яамнаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Нийтдээ энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй байна" гэж хэллээ.
эХ СУРВАЛЖ: Bolod.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Т.Бадрал: Энэ цаг үеэс эхэлж, нэг ч гадаадын иргэн хүлээж

Д.Сумъяабазар: Популист шийдвэрийн үр дүнд алт тушаалт 30

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 мянган төгрөгөөр

Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд

Иргэдийн зээлийн үлдэгдэл 26% өсөж, 9.4 их наяд төгрөгт

Бинзений үнэ хэзээ буух вэ

Сэтгэгдэл бичих