» » Бинзений үнэ хэзээ буух вэ

Бинзений үнэ хэзээ буух вэ

Нийслэлчүүдийг өглөө бүр бухимдуулж, дарамтанд оруулдаг түгжрээний гол эзэн автомашины  шатахууны үнэ дахиад л өсч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ч мөн давхар хөөрөгдөж эхэлсэн нь иргэдэд дарамт үүсгээд байгаа. 
Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1770-1800 төгрөг, “Аи-92, 93” шатахуун 1940 төгрөг, “Аи-95” шатахуун 2330төгрөгийн үнэтэй байна. “Газ” тогтмол 1,300 төгрөгийн үнэтэй байна. 
Импортлогчид ийнхүү литр тутамдаа 80-100 төгрөгөөр өсгөх болсон шалтгаанаа газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй холбоотой хэмээн тайлбарладаг. Тэгвэл өнгөрсөн сараас  71 ам.доллар байсан брент газрын тосны үнэ 62 ам.доллар руу уруудлаа. Брентийн ханш өнгөрсөн сарын 29-нд буюу тав, зургаахан хоногийн өмнө 69 ам.доллар байв. Сүүлийн дөрвөн хоногт огцом унаад байгаа юм.
Тодруулбал, энэ сард импортлогчдын худалдаж авах шатахууны үнэ өмнөх сараасаа нэг ам.долларын зөрүүтэй гарах нь. Импортлогчид энэ сард худалдаж авах шатахуунаа дараа сард худалдаанд гаргана. Тэгэхээр наадмын үеэр лав шатахууны үнэ мэдрэгдэхүйцээр буухгүй нь тодорхой байна.
Харин сүүлийн өдрүүдэд огцом унаж буй нефтийн ханшийн уруудал энэ янзаараа үргэлжилбэл импортлогчид ирэх сараас авах илүү хямдаар импортлох боломжтой болно. Энэ тохиолдолд олон улсын зах зээл дээрх нефтийн ханшийн бууралт ирэх наймдугаар сард Монголын хэрэглэгчдэд мэдрэгдэх учиртай. 
Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Дизелийн түлшний үнийн өсөлтийг буулгах талаар Шатахууны үнийн зөвлөлөөс тавдугаар сарын сүүлчээр аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Энэ талаар шатахуун, дизелийн үнийн өсөлтийг бууруулах, авсан арга хэмжээгээ манай байгууллагад мэдэгдэх ёстой. Хуулийн дагуу зургадугаар сарын тавны дотор авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Тиймээс зургадугаар сарын 15-аас жижиглэнгийн үнийг буулгах арга хэмжээ авна. Цаашдаа ч шатахуун, дизелийн түлшний үнэ буурах магадлалтай байна” гэлээ.
Дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн уналт 60 ам.доллар, бүр цаашлаад 55 ам.доллар хүртэл уруудаж магадгүй гэсэн таамаг дуулдаж байна. Ингэж хямдарвал жилийнхээ шатахууны хэрэглээг “хэжлэх” боломж бий.
Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ 55 руу уруудлаа гэхэд удаан хугацаанд хямд төсөр байхгүй гэсэн таамаг бас бий. Нэг талаас худалдааны дайн хурцдаж дэлхийн улс орнуудын эдийн засаг саармагжих магадлал өндөр байгаа. Энэ байдал эрэлтийг унагаж газрын тосны үнийг бууруулах шалтгаан болох нь ойлгомжтой.
Тиймээс газрын тосны үнэ буух энэ агшныг ашиглаж нөөц бүрдүүлэх боломж Засгийн газарт байна. Засаг энэ үед ухаан сийлж дэлхийн улс орнууд, компаниудын ханшийн эрсдлээс хамгаалах зорилгоор ашигладаг нөөц бүрдүүлж чадвал бензин болон өргөн хэрэглээний барааны чихнээс хонх уяхгүй л байх.

Ж.Ууган
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Монгол улсын өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.7 их наяд

Газрын тосны үнэ 63 ам.долларт хүрлээ

Алтны үнэ буурлаа

Иргэдийн зээлийн үлдэгдэл 26% өсөж, 9.4 их наяд төгрөгт

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд

Сэтгэгдэл бичих