» » Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн билээ.
Тус тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өчигдрөөс нэмэгдлээ. Ингэснээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 60,900 төгрөг болж байна.
Харин 2019 онд буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43,200 төгрөг байсан юм.
2007 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нийт 330,000 төгрөгөөр нэмэгджээ.
82288143_677824709420707_5404934085355241472_n Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдлээ
Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагч байгаа бөгөөд тэдний 8.0 хувь буюу 80 мянга орчим хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа бий.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой 13 спорт

Xөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно

Зэсийн ханш сүүлийн хоёр жилийн доод түвшиндээ хүрэв

ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР

Хүүхдийн хичээлийн цүнхийг хэрхэн сонгох вэ?

Нүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг арилгах арга

Сэтгэгдэл бичих