» » ХИЛИЙН ЦЭРГИЙН 0168-Р АНГИЙН АЛБА ХААГЧ АМИА АЛДСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0168-Р АНГИЙН АЛБА ХААГЧ АМИА АЛДСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0168-Р АНГИЙН  АЛБА ХААГЧ АМИА АЛДСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ


Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байх Хилийн цэргийн 0168-р ангийн алба хаагч амиа алджээ. Түүний цогцос заставаасаа 12 км-ийн зайтай газраас өнөөдөр 18.00 цагийн олдсон гэх мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэн өгч байна. Талийгаач А өнгөрсөн 2018 оны намар хугацаат цэргийн албан мордсон нэгэн байжээ.
Тэрбээр ямар шалтгаанаар застабаасаа холдож, олдохдоо амиа алдсан байдалтай байсан нь тодорхойгүй байна. Бид энэ талаар тус застабын дарга Э-ээс тодруулахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.
Талийгаачийн ар гэрийнхэн тус застаб дээр очоод байгаа юм байна. Бид энэ хэргийн талаар дэлгэрүүлэн мэдээлнэ. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ШУУРХАЙ: “Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26

Хүннүгийн үеийн булшийг тоносон этгээдүүд баригджээ

Морин цэргийн уралдааныг 24 цаг хиймэл дагуулаар хянана

Г.Батхүү агсны хэргийг шалгахад гадны дарамт, шахалт

“Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” уралдааны дүн

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын ажилд 189 цэргийн

Сэтгэгдэл бичих