» » Үндэслэлгүй хөрөнгөжсөн 21 албан тушаалтныг шалгаж байна

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 21 албан тушаалтныг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгаж шийдвэрлэсэн байна.
Үүнээс 20 гаруй хувийг нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 37 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлснээс 8 албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. 
Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлснээс ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, яамны газар хэлтсийн дарга 2 болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зэрэг албан тушаалтнууд байна.   
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Албан тушаалтнууд төрд 12 их наяд төгрөгийн хохирол

Д.Мөнх-Эрдэнийн ярилцлагын мөрөөр ГХЯ-наас мэдэгдэл гаргажээ

Хар тамхи худалдаалж, борлуулдаг бүлэглэл бий болж, залуус

“Гадаадын тусгай албатай хамтран ажиллахаар тохиролцсоноо

Татварын буцаалтыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэллээ

“Морь унаж, гэрт амьдардаг” С.Жавхлан гишүүн гурван машин,

Сэтгэгдэл бичих