» » Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох тэмцээн болно

Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох тэмцээн болно

Дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох “IFBB Pro Qualifier” тэмцээн энэ сарын 24-нд Корпрэйт конвеншн центрт болно. Монгол Улсад анх удаа болж буй тус тэмцээн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир тамирчин бүрт нээлттэй аж. Түүнчлэн бодибилдинг фитнессээр хичээллэгч хүн бүр оролцох эрхтэйгээс гадна жингийн болон ангилал бүрийн аваргуудад мэргэжлийн карт олгодог, “IFBB Pro league”-ийн шүүгч нар шүүдэг гэдгээрээ онцлог юм.
Сонирхуулахад, бодибилдинг, фитнессээр хичээллэж буй тамирчид IFBB Professional League холбооны тэмцээн буюу “Pro Qualifier” тэмцээнд оролцож, мэргэжлийн үнэмлэх(IFBB Pro Card) авснаар мэргэжлийн тамирчин болох гарц нээгддэг аж.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ

Триатлоны улсын аварга Г.Амарсанаа: Намайг энэ спорт

Д.Сумъяа тэргүүтэй жүдочид Бакугийн Гранд сламд оролцоно

Уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах

ЖҮДО: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэв

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Сэтгэгдэл бичих