“Zorky’s MMA” багийн тамирчин, АНУ-ын “Dragon house” холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өнгөрсөн бямба гаригт Америкийн Сан-Хосе хот дахь “Bellator” холбооны Жеймс Территэй анхны тулаанаа хийж ялжээ. Д.Батгэрэл мэргэжлийн тулаанд бүртгэлтэй долоон тулаанаас зургаад нь ялж, нэгд нь ялагдсан түүхтэй. Тэрбээр мэргэжлийн дэвжээнд таван удаа тулалдаж ялсан бол түүний өрсөлдөгч 30 тулалдаж, 20-нд нь ялжээ.
Өдгөө 32 настай, 77 кг-ын жинд хүч үздэг тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын тулаанч, холимог тулааны аварга Хоакин Лопесыг тулааны ринг дээр гурван үеийн турш илүүрхэн буулган авч, аварга болсон билээ.
Багадаа чөлөөт бөхөөр хичээллэн, аймгийн аварга болж байсан Д.Батсүмбэрэл Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд, 0303 дугаар тусгай салбарт ахмад цолтой ажиллаж буй юм. Түүнтэй нударга зөрүүлсэн тамирчдын нэг нь дэлхийн шилдэг тулаанч, АНУ-ын Санраменто хотын “Алфа майл” багт харъяалгддаг Жастин Росвэлл байв.
Эх сурвалж:Medee.mn
Сэтгэгдэл бичих