» » 10 мянган ажлын байраа цомхотгоно

10 мянган ажлын байраа цомхотгоно

Автомашины “BMW” брэндийг эзэмшигч “Daimler” компани зардлаа танах зорилгоор 2025 он хүртэл 10 мянган ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна.
Германы “Automobilwoche” сэтгүүлд мэдээлснээр тус компани мэдээлэл технологийн үйлчилгээг гаднын эх үүсвэрээс татаж, судалгаа, хөгжүүлэлт албаны ажлын байраа цөөлөхөөр болжээ. Үүнээс өмнө тус компани 2022 он хүртэл ажлын байраа 10 мянгаар цомхотгож зардлаа 1.6 тэрбум ам.доллароор танана гэж өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдээд байсан юм. “Automobilwoche”-ийн мэдээлснээр “Volkswagen” ч мөн ачааны автомашин үйлдвэрлэлээ Польш улс руу нүүлгэж, Герман дахь үйлдвэрийн ажлын байраа таван мянгаар цөөлөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалж: Bloombergtv.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Импорт болон экспорт буурчээ

“Эко констракшн” ХХК-ийн эзэрхийллийг хэн зогсоох вэ

С.Амарсайхан: Чанаргүй шар хайсаас болж учирсан хохирлыг

Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны

Машины тормоз ажиллаагүйгээс 10 настай хүүг гэртэй нь

Д.Дамба-Очир: Надад Оюутолгойд ашиг сонирхлын зөрчил

Сэтгэгдэл бичих