
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүрэн эрхийн хугацаагаа дахин сунгаж, 2030 он хүртэл төр барих эрхтэй болсон билээ. Тэрбээр ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараах анхны айлчлалаараа Хятадыг зорих аж. “Reuters” агентлагийн мэдээлснээр түүний айлчлал тавдугаар сард болно.
Путин Мягмар гаригт Коммунист намынхантай уулзах үед намын удирдагч Геннадий Жюганов анхны айлчлалаараа Бээжинг сонгох хүсэлт тавьжээ.“Таны анхны айлчлал баруунд биш зүүн зүгт байгаасай гэж хүсч байна. Хятадын дарга Ши Жиньпин таны ирэхийг хүлээж байгаа. Тэр манай улсад элэгтэй шүү дээ” гэж Жюганов хэлсэн байна.
Путин хариуд нь инээмсэглээд “Таны сая хэлсэн зүйлийг алиалж марзагналгүйгээр тодорхой хүлээж авлаа” гэжээ.
Эх сурвалж: REUTERS
Сэтгэгдэл бичих