Энэ сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тэгвэл ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулсан бөгөөд эдгээр хүмүүс түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байхад хяналт тавих юм. Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм. Өөрөөр хэлбэл иргэдэд хамгийн ойр ажиллаж Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтэж буй хүмүүс хэсгийн ахлах нар болж байна. Тэгвэл өнөөдөр /2019.05.10/БОАЖЯ, НЗДТГ, ОББҮХ хамтран нийслэлийн төвийн зургаан дүүргийн 4604 хэсгийн ахлахч хамруулан чуулганаа хийлээ.
Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах бөгөөд хүссэн хэмжээгээр авахад хязгаарлагдмал юм. Одоогийн байдлаар карт хийж байгаа бөгөөд 2-6 тонны түлш авах эрхтэй байхаар төлөвлөжээ. Сайжруулсан түлшийг зургадугаар сарын 15-наас худалдаанд гаргахаар тооцоолж байна. Хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савалгаатай гаргаж байгаа бөгөөд нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна.
Иргэд гэр байшингийн дулааны алдагдлаа бууруулж чадвал түлшний хэрэглээ 30 хувь багасна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Улаанбаатар хотын 220 мянган гаруй гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан түлш хэрэглүүлэх, түүхий нүүрс хэрэглүүлэх байхад хяналт тавьж ажиллах гэрээт ажилтнууд өнөөдөр чуулганаа хийж байна. Энэ жил иргэд гэр байшингийн дулааны алдагдлын бууруулах хэрэгтэй байна. Хэрвээ ингэж чадвал түлшний хэрэглээгээ 30 хувиар бууруулах боломжтой тооцоо гарсан. Төрөөс түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбоотойгоор төрийн өмчит “Тавантолгой түлш” компанийг байгуулсан. Одоогоор 60 гаруй мянган тонн сайжруулсан түлш хийсэн байна. Энэ оны эцэс гэхэд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх ёстой байгаа. ЦЕГ 58 орон тоо шинээр бий болгоод дөрвөн тусгайлсан пост гаргаад түүхий нүүрс оруулж ирэхгүй байх дээр хяналт тавина ажиллана” гэдгийг онцоллоо.
Сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах боломж бүрдэнэОрчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ч.Гантулга “Улаанбаатар түлш компани 600 мянган тоннын нөөцийг бий болгохын төлөө ажиллаж байна. Мөн түгээлт, тээвэрлэлт, сайжруулсан түлшний карт, татаас хөнгөлөлт гэх мэт олон ажлын хийнэ. Өнгөрсөн хугацаанд түүхий нүүрс борлуулж байсан 540 орчим иргэн, аж ахуйн нэгж байгаа. Эдгээр хүмүүсийг оператор компани авч ажиллуулах болсон. 600 мянган тонн сайжруулсан түлшийг Улаанбаатар хотын айл өрхүүд ирэх өвөл түлж хүрнэ гэж бодож байгаа. Засгийн газар санаачилж, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж ажиллаж байгаа.
Сайжруулсан түлш үнэ хямд, хүртээмж өргөн байх хэрэгтэйг иргэд хэлж байна
Хан-Уул дүүргийн 5-р хорооны хэсгийн ахлагч Г.Адъяабазар: Миний хариуцсан хэсэг гэр хороолол ихтэй. Тэр ч үүднээс иргэдэд мэдээлэл өгөх, хяналт тавих ажлаа өдөр бүр тогтмол хийж байна. Манай хэсэг, хороо, дүүрэг “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхэд” бэлэн байгаагаа илэрхийлж өнөөдөр энд чуулгандаа оролцож байна. Хүн бүр амьсгалах агаар, алхах орчин нөхцөлөө эрүүл байлгахын тулд нэгдэх ёстой. Тавдугаар сарын 15-наас эхлээд бүгд түүхий нүүрс түлэхгүй, хотод түүхий нүүрс оруулахгүй. Тиймээс иргэд маань хуулиа дагаж аль болох гэр байшингаа дулаалах, цахилгаан халаалт хэрэглэх, сайжруулсан шахмал түлш түлэх хэрэгтэй. Бид нь ажлаа хийж энэ талаарх мэдээллийг холбогдох газруудаас авч иргэдэд мэдээллийг өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн гол нь сайжруулсан түлш үнэ хямд, хүртээмж өргөн байхад анхаарах хэрэгтэй гэдгийг айлуудаар явж байхад иргэд хэлж байна. Мөн ганц утаа бууруулах биш мод тарих хүчилтөрөгч нэмэгдүүлэх талаар төрөөс анхаарч өрх бүрт энэ төрлийн ажлыг чиглүүлж өгөх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл бичих