
Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-тэй 1,099 өвчтөний 9%-д нь нүдний салст улайж үрэвссэн нь тогтоогджээ. Өвчтөний нулимсанд коронавирус илэрсэн бөгөөд нүднээс ялгарах шүүрлээр халдвар дамжих магадлалтай гэжээ. Тиймээс гоёлын контакт линз, нүдний шил сольж зүүхгүй байхыг зөвлөжээ.
Сүүлд нүдний шил зүүдэг хүмүүс шинэ төрлийн коронавирусийн халдвар авах нь үлэмж бага болохыг БНХАУ-ын эрдэмтдийн судалгаа харуулсан байна.Судлаачид энэ талаар ОХУ-ын Новосибирийн их сургуулийн бионанотехнологи, микробиологи, вирус судлалын лабораторийн эрхлэгч, биологийн ухааны доктор Сергей Нетесов “OpenBio” чуулга уулзалтын үеэр тэмдэглэжээ. Түүний хэлснээс үзвэл нүдний шил зүүдэг хүмүүс “Ковид-19”-ийн халдвар авах нь тав дахин бага болохыг Хятадад явуулсан судалгаа харуулсан аж. Тодруулбал, уг өвчний халдвар авч, эмчлүүлэгсдийн ердөө 10 хувь нь нүдний шил зүүдэг байжээ.
Сэтгэгдэл бичих