» » Цайр дутсанаар дархлаа мууддаг

Цайр дутсанаар дархлаа мууддаг

Цайр дутсанаар дархлаа мууддаг
 
Цайрын эрүүл мэндийн ач холбогдол, хэрэглээЦайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг.
  • Цайр дархлааны үйл ажиллагааг дэмждэг
Европын "Дархлаа судлал” сэтгүүлд дурдсанаар бол хүний бие махбодид цайр нь Т лимфоцит (Т эс)-ийг идэвхижүүлдэг байна. Т эс нь биед дараах хоёр үүргийг гүйцэтгэдэг.
  • Дархлааны урвалыг зохицуулах болон хяналт тавих
  • Хавдарын болон халдварын эсийг дарангуйлах
 
Цайрын дутал нь дархлааны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Америкийн эмчилгээний хоол судлалын сэтгүүлд дурдсанаар: цайрын дуталтай хүмүүс олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетнүүдэд маш мэдрэг байдаг гэжээ.

Цайр сурах чадвар болон ой тогтоолтод нөлөөлдөг

Neuron  сэтгүүлд хэвлэгдсэн Торонтогийн их сургуулийн өгүүлэлд дурдсанаар цайр нь мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны зохицуулга болон ой тогтоолт, сурах чадвар зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.
Цайр суулгалтыг эмчилдэгДэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар суулгалтаар жил бүр 5 хүртэлх насны 1.6 сая хүүхэд эндэж байна. Бангладеш улсад хийсэн судалгаагаар суулгалтын үед бага насны хүүхдэд арван өдрийн турш цайрын бэлдмэл өгч эмчлэхэд дахин суулгалтаар өвчлөхөөс урьдчилан сэргийлж байсан байна.

Цайр томуу өвчнийг эмчлэхэд тустай

Судалгаагаар хамрын ханиадны шинж тэмдэг эхлэнгүүт 24 цагийн дотор цайрын бэлдмэлийг үрэл эсвэл сироп хэлбэрээр уулгахад ханиадны хүндрэл болон үргэлжлэх хугацааг үр дүнтэйгээр бууруулж байсан байна /https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/21328251?dopt=Abstract /.

Шарх эдгээдэг

Цайр арьсны бүрэн бүтэн байдал болон бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьсны өвчтэй, идээт үрэвсэлтэй өвчтөнгүүд ихэвчлэн цайрын солилцооны дуталтай, цусан дахь цайрын түвшин буурсан байдаг. Цайр нь ихэвчлэн арьсны үрэвсэл, цочролын үед хэрэглэдэг эмчилгээний тосны найрлагад ордог. Швед улсад хийсэн судалгаагаар цайр нь хөлийн идээт үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэж, нянгийн өсөлтийг удаашруулж үрэвслийг дарж байсан байна.

Цайр насжилттай холбоотой архаг өвчний эрсдлүүдийг бууруулдаг

Ореганын их сургуулийн судалгаагаар хоол хүнс болон нэмэлт бэлдмэлээр цайрыг хангалттай авснаар үрэвсэлт өвчнүүдийн эрсдэлийг бууруулдгийг тогтоожээ. Цайр дутагдсанаар архаг өвчнүүдийн үед үрэвслийн процессыг нэмэгдүүлж шинэ өвчин үүсэх боломжтой болдог.

Цайр нь насжилттай холбоотой хараа муудахаас сэргийлдэг

Цайр нүдний торлог бүрхэвчийн эсийн гэмтлээс сэргийлж нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсч хараа муудахаас сэргийлдэг.

Цайр ба нөхөн үржихүй

Зарим судалгаагаар цайрын хэрэглээ хангалтгүй байснаар эр бэлгийн эсийн чанар болон тоонд муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал Нидерландын их сургуулийн судалгаагаар цайрын сульфат болон фолийн хүчлийн бэлмэл хэрэглэсний дараа эр бэлгийн эсийн тоо болон хөдөлгөөн нь сайжирсан байжээ.
Өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээ:
Цайрын хэрэглээ сайн байх нь ялангуяа хүүхдэд ач холбогдолтой. Учир нь цайр дутагдсанаар хүүхдийн өсөлт удаашрах, халдварт өртөмтгий болох, суулгалт болон амьсгалын замын өвчний эрсдэл нэмэгддэг.
0-6 сартай хүүхдэд 2.8 мг, 7-12 сартай хүүхдэд 4.1 мг, 1-3 настай хүүхдэд 4.1 мг, 4-6 настай хүүхдэд 4.8 мг, 7-10 настай хүүхэд 5.6 мг, 11-18 настай эрэгтэй хүүхдэд 8.6 мг, эмэгтэй хүүхдэд 7.2 мг, насанд хүрсэн эрэгтэй хүн 7 мг, эмэгтэй хүн 4.9 мг, жирэмсний эхний 3 сартай эмэгтэй 5.5 мг, 2 дахь 3 сар 7 мг, 3 дахь 3 сартайд 10 мг, 6 хүртэлх сартай хүүхэдтэй хөхүүл эх 9.5 мг, 6-аас дээш сартай хүүхэдтэй хөхүүл эх 7.2 мг цайрыг өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай.

Цайрын эх үүсвэр

Цайрын маш сайн эх үүсвэрт бүх төрлийн малын мах, тахиа, шувууны мах, шош, буурцаг, самар, загас, далайн бүтээгдэхүүн, бүхэл үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн ордог.
Цагаан хоолтой хүмүүс цайрыг өдрийн зөвлөмж хэмжээнээс 50 хувиар илүү авах шаардлагатай байдаг. Учир нь ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг цайрын шимэгдэлт муу байдаг байна.
Зарим хүнсэнд агуулагдах цайрын хэмжээ:
85 гр хонины маханд -6.7 мг250 гр хулууны үрэнд – 6.6 мг100 гр үхрийн маханд 4.5 мг250 мл тарганд -1.4 мг250 гр мөөгөнд -1.4 мг250 гр бууцайнд 1.4 мг100 гр тахианы маханд 1 мг 
Цайрын бэлдмэл нь капсул болон шахмал хэлбэртэй байдаг. Цайрын хүлцэх хамгийн дээд хэмжээ нь насанд хүрсэн хүмүүст 40 мг байдаг.
Цайрын дутал
Цайрын дутал нь хоол хүнсний хэрэглээ хангалтгүй байснаас үүсдэг. Мөн түүнчлэн хавдар, элэгний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн үед цайрын дутал тохиолддог.
Цайр дутлын шиж тэмдэг:
Хоолны дуршил буурах, оюуны чадвар буурах, өсөлт удаашрах, цус багадах, шархны эдгэрэлт удаашрах, арьс батгаших болон үрэвсэх, биеэс таагүй үнэр үнэртэх, суулгалт удаан үргэлжлэх, үс унах зэрэг шинж тэмдэг илэрхээс гадна жирэмсэн эхчүүдэд төрөлт хүндрэх болон удаашрах эрсдэл үүсдэг.
Цайр эрүүл мэндийн ач холбогдол ихтэй ч илүүдэл хэрэглээ нь аюултай юм. Цайрын илүүдлийн шинж тэмдэгт:
Огиудас хүрэх, бөөлжих, ходоод өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Судалгаагаар цайрын илүүдэл нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байна.
Эх үүсвэр: https://www.medicalnewstoday.com/articles/263176.php
Хоногийн хоол хүнсээр авбал зохих эрдэс бодисын зөвлөмж хэмжээ /ЭМСайдын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн А 74 дугаар тушаалын 3 дугаар хавсралт/
 
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Хүний биед магни, цайр дутагдвал үс унаж, бухимдуу болдог

Хүүхдийн дархлааг хэрхэн сайжруулах вэ?

Ханиад хүрсэн үедээ дараах аргуудыг хэрэглээрэй

​Д.Түмэнжаргал: Монгол Улс лабораторигүй, эрдэмтдээ

Авокадо жимс нь хорт бодисыг саармагжуулдаг

“Singapore school of Mongolia” сургуулийн тогооч цусан

Сэтгэгдэл бичих