» » Унгарын аварга шалгаруулах тэмцээнд монгол шатарчин өрсөлдөж байна

Унгарын аварга шалгаруулах тэмцээнд монгол шатарчин өрсөлдөж байна

Унгарын аварга шалгаруулах тэмцээнд монгол шатарчин  өрсөлдөж байна

   Унгар улсын шатрын аварга шалгаруулах 72 дахь удаагийн тэмцээнд Монголын шатарчин, Олон улсын мастер (IM) Д.Номин-Эрдэнэ өрсөлдөж байгаа талаар "Боржигины хаад" шатрын клубын дасгалжуулагч Г.Харуулбаатар “Facebook” хуудсаараа мэдээллээ. Монгол улсаас төрөн гарсан анхны Өсвөрийн дэлхийн аварга, мөн өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнэ Унгарт 2013 оноос гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа бөгөөд энэ жил тус улсын иргэн болсон юм. Тэрбээр мөн Монголын шатарчдаас Эмэгтэйчүүдийн их мастер (WGM) цолыг 14 нас, 10 сартайдаа буюу хамгийн залуудаа хүртжээ. Д.Номин-Эрдэнэ 2025 оны 12 дугаар сарын чансаагаар Унгарын эмэгтэй шатарчдын гуравдугаарт бичигдэж байна. Өчигдөр буюу дөрвөн өргийн дараах байдлаар тэрбээр 2 оноотойгоор тэмцээний тэргүүлэгчдийн хоёрдугаарт бичигдэж байгаа ажээ. Одоо тэрбээр 5 өрөг тоглох бөгөөд тэмцээн 12 дугаар сарын 19-нд өндөрлөнө.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Г.Оргилболд дэлхийн хошой аварга болжээ

Монголын дөрвөн жүдоч Катарын ДАШТ-д хэсэг толгойлох

Монголын эрэгтэй шигшээ баг 3х3 төрлийн Азийн аварга боллоо

Их мастер Б.Мөнгөнтуул түргэн тоглолтын Дэлхийн аварга

Таеквондогийн ААШТ-ээс Т.Энхжин, Э.Эхо нар хүрэл медаль

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Сэтгэгдэл бичих