» » МОНГОЛ, ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ

МОНГОЛ, ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Огасавара Кэничиг хүлээн авч, уулзалтаар хоёр улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд санал солилцов.Уулзалтаар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, хэт төвлөрөл, түгжрэлийг бууруулах замаар Япон Улсын ухаалаг хот төлөвлөлтийн туршлагыг ашиглан Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс Монгол, Японы эмнэлэг хооронд цусны донор, яаралтай эмнэлгийн тусламжийг дроноор тээвэрлэх туршилтын төслийг хэрэгжүүлэх асуудлаар талууд санал солилцов.
Мөн Улаанбаатар хотын хүн олноор төвлөрсөн, оргил ачаалалтай хэсгүүдэд газар доорх явган хүний дэд бүтцийг худалдаа, үйлчилгээний цогц төсөл арга хэмжээг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцов.
Цаашид зөөлөн дэд бүтцийн бодлогыг хэрэгжүүлэх замаар Монголын хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлийн инженер, техникийн ажилчдыг хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлэх 1000 инженерийн хөтөлбөрт түлхүү хамруулах, мөн богино, дунд хугацааны дадлагажуулах сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар талаар санал солилцов.
Ялангуяа Нийслэл Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, бусад 9 аймагт хэрэгжүүлсэн, мөн шинээр хэрэгжүүлж буй 5 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн ашиглалт, урт хугацааны менежментийн тогтолцоонд Япон Улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр талууд харилцан тохиров.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотын бонд гаргахад ЕСБХБ-тай хамтран ажиллана

Улаанбаатар хотын бонд гаргахад ЕСБХБ-тай хамтран ажиллана

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ НАРТАЙ

Монгол Улсад суугаа элчин сайд Зафер Атештай уулзалт хийв

БХБЯ, НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

"Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ авна"

Сэтгэгдэл бичих