» » "Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ авна"

"Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ авна"

"Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ авна"


Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийж байна. Уг хурлаар түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг танилцуулав. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
  • Хот төлөвлөлтийн хүрээнд авах арга хэмжээ
  • Авто замын сүлжээг шинэчлэх хүрээнд авах арга хэмжээ
  • Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авах арга хэмжээ
  • Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэлийн хүрээнд авах арга хэмжээ
  • Эрх зүйн зохицуулалтын хүрээнд авах арга хэмжээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэн тэргүүний ач холбогдолтой авто зам, замын байгууламжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ хангамж ашиглан, хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээнүүдийг эрэмбэлж, тооцоолол хийсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод шинээр 1500 орчим км зам барих шаардлага байгаагаас нэн шаардлагатай 432 км авто зам, замын байгууламж хийх тооцоо гарсан. Үүнээс эхний ээлжинд автозамын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км зам, дөрвөн төрлийн замын байгууламжийг нийт долоон төрлөөр ангилсан. Энэ ажлыг ирэх гурван жилд барьж байгуулснаар авто замын түгжрэлийг 20 гаран хувиар буулгана.
Дээрх авто замын сүлжээний цогц шинэчлэлийн хүрээнд 71,5 км урттай шинэ тойрог зам болон хөгжлийн Алтан тойрог 77,8 км замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хийхээр тодорхойлжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна

“Сайжруулсан шахмал түлшний шуудайн 10 хоногийн нөөцтэй”

Ирэх өвөл 725 мянган тонн сайжруулсан түлшний түүхий эд

Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 725 мянга гаруй тонн түүхий эд

Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулна

Г.УНДАРМАА: ӨДӨРТ 1800 ТОНН ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих