» » Монгол Улсад суугаа элчин сайд Зафер Атештай уулзалт хийв

Монгол Улсад суугаа элчин сайд Зафер Атештай уулзалт хийв

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2022.10.25/ Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Зафер Атештай уулзалт хийлээ.

Уулзалтаар БХБЯ, тус улсын Байгаль орчин, хот байгуулалтын яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлын хүрээнд харилцан санал солилцлоо.
Мөн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тээвэр, аялал жуулчлал, шинэ хот төлөвлөлтийн чиглэлээр хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцав.
Хоёр улсын яам хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг талууд ирэх оны нэгдүгээр улиралд Барилга хот байгуулалтын сайдыг Турк улсад ажлын айлчлал хийх үеэр зурж баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ дахь айлчлалаар ямар

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймгийн

БХБЯ, НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Парламентын судалгааны хүрээлэнг чадавхжуулахад дэмжлэг

Ерөнхий сайд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий

Сэтгэгдэл бичих