“Экологийн боловсрол-2023”-т 51 дүгээр сургууль тэргүүлэв 2025/02/03 6 923 Хуваалцах Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд "ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ-2023” арга хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 25-наас нэг сарын хугацаатай зохион байгууллаа. Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, эх дэлхийгээ хайрлах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ амжилттай болж, шилдгүүдийг шалгаруулсан. /2023.11.03/"ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ-2023”-т 13 сургууль оролцож, 7327 сурагч экологийн сургалт, эсээ бичлэг, гар зургийн уралдаанд хамрагдлаа. Үүнээс-Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль 87 оноогоор I байр-Ерөнхий боловсролын 47 дугаар сургууль 81 оноогоор II байр-Ерөнхий боловсролын 38 дугаар сургууль 70 оноогоор III байрт шалгарсан. Мөн "Монгени”, "Сэтгэмж” цогцолбор сургууль идэвх санаачилгатай оролцов. скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих