Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан тус хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад "Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулъя" сэдэвт өдөрлөг арга хэмжээг Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах, таниулах, хүүхэд багачуудад гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, гамшгийн үед өөрсдийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдээлэл олгох зорилготойгоор үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр тус өдөрлөгийг дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Сэтгэгдэл бичих