» » УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖИЖ БАЙГАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖИЖ БАЙГАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА


Өнөөдөр /2022.07.26/ Шадар сайдын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Н.Мандуул, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер Б.Энхболд, Боловсролын Ерөнхий газрын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Амарзаяа болон бусад албаны төлөөллүүд Налайх дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажлын явцтай газар дээр очиж танилцлаа. Барилга угсралтыг гүйцэтгэж байгаа компаниудтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зааварчилгаа өгч ажиллав. Налайх дүүргийн боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын тухайд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр ‘’Цамхаг констракшн’’ХХК-ийн гүйцэтгэж байгаа ЭОЦС-ийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 7-р хороо Өвөр шандын хэсэгт “Гал хонгор” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга, Бадралын хэсэгт баригдаж буй 240 ортой цэцэрлэгийн барилгын ажил, 6-р хороо Тэрэлжийн төвд баригдаж байгаа 168 хүүхдийн суудалтай бага сургууль, 100 ортой цэцэрлэгийн барилга, 3-р хороо Замчинд баригдаж байгаа 100 ортой цэцэрлэг болон спортын цогцолборын барилгын ажил үргэлжилж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ХОВД, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭД

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын инженерүүдэд зориулан

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг 350 сая юанийн

СХД-ИЙН 25-Р ХОРОО СУРГУУЛЬТАЙ БОЛЛОО

77 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ СОЁЛЫН ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛОВ

НОМГОН СУМЫН СУРАГЧИД ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭ ШИНЭ СУРГУУЛЬТАЙ

Сэтгэгдэл бичих