» » Химийн хичээлийн олимпиадад Өнөр цогцолбор сургуулийн сурагч Х.Цэрэннадмид түрүүллээ

Химийн хичээлийн олимпиадад Өнөр цогцолбор сургуулийн сурагч Х.Цэрэннадмид түрүүллээ


“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р сургуульттай хамтран зохион байгууллаа.

Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн Шинэ мэдлэг сургууль, 151-р сургууль, 152-р сургууль, 154-р сургууль, 121-р сургууль, 9-р сургууль, Хөгжил цогцолбор сургууль, Тольт сургууль, 124-р сургууль, 105-р сургууль, Өнөр цогцолбор сургууль, 106-р сургууль, 107-р сургууль, 42-р сургууль, 143-р сургууль, 76-р сургууль, 65-р сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, 67-р сургууль, 122-р сургууль, 153-р сургууль, 62-р сургууль гэсэн нийт 22 сургуулийн98сурагч оролцлоо.

Олимпиадын 1-р байрандӨнөр цогцолборсургуулийн 12гангийн сурагчХ.Цэрэннадмидорсон бол 2-р байрыгӨнөр цогцолборсургуулийн 12гангийн сурагчД.Оргил, 3-р байрыг153-рсургуулийн 12аангийн сурагч П.Булганзаяаэзэллээ. Мөн тусгай байрыгИрээдүй цогцолборсургуулийн 1ангийн сурагчХ.Болор,Тольтсургуулийн 1ангийн сурагчО.Болд,Ирээдүй цогцолборсургуулийн 1ангийн сурагчТ.Энхзулнар эзэллээ.

Тэргүүн байр эзэлсэнсурагчийг 1,500,000 төгрөгөөр,дэд байр эзэлсэнсурагчийг 1,000,000 төгрөгөөр,гутгаар байр эзэлсэнсурагчыг 500,000 төгрөгөөр, тусгай байранд орсон сурагчдыг 200,000 төгрөгөөр тус тус шагналаа.

Мөн энэ үеэр Дэйл Карнеги төвийн илтгэгч багш Н.Хаш-Эрдэнэолимпиадад оролцсон сурагчдадхарилцааны ур чадвар,мэргэжил сонголт, ирээдүйн карьер болон амжилтын талаар илтгэл танилцуулж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. 

Тавантолгой түлш компани энэ олимпиадыг химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжих зорилгоор, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгууллаа.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оранд шатахуунй үнэ

ГАЗРЫН ТОСНЫ ЭКСПОРТ 239 ХУВИАР НЭМЭГДЭВ

Ашигт малтмал газрын тосны газрын даргын мэндчилгээ

Газрын тосны арилжаа буюу oil trading

Хар алтны зах зээл дэх аваргуудын тулаан өндөрлөв үү

Газрын тосны үнэ 63 ам.долларт хүрлээ

Сэтгэгдэл бичих