Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ДОК-ын VIII хуралдаан өнөөдөр байгуулагдлаа. Хуралдааныг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Баттөр удирдан явуулж цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, Онцгой комиссын гишүүдэд яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.
Хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсэж болзошгүй газруудад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний дэгдэлтэй холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох харьяа хэлтэс, албадын дарга нарын саналыг сонсож, дээрх хэлэлцсэн асуудлын хүрээнд ажил арга хэмжээг холбогдох байгууллагууд үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Баттөр гишүүдэд үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих