Дүүргийн 7, 9, 26, 40, 41 дүгээр хороодын нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн дүүргийн онцгой комисс /ДОК/-ын шийдвэрээр үерийн эрсдэлтэй бүсүүдэд 2.6 км шороон далан босгож, суваг, шуудуу татах, шар усны үерт өртөх эрсдэлтэй айл өрхийг нүүлгэх, хашааг татах арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Дэд бүтэц тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, УБЦТӨХК Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран зохион байгуулж айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих