» » Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэх тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэх тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэх тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
📌Нийслэлийн Онцгой байдлын газарт 16:00 цагийн байдлаар гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид 15 дуудлагаар 220тонн усыг соруулан аюулгүй байдлыг хангаж, 6 дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна. Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирж байна. Тухайлбал Багануур дүүргийн 3-р хороо Хөдөө хэсэг Мэлз зуслангийн хойно Бааст голд приус-30 загварын автомашин усанд живсэн, дотроо 1 хүнтэй, урсах гэж байна дуудлагаар дүүргийн ОБХ-ийн алба хаагчдыг очиход приус-30 загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болголоо.
📌Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Шар усны үерт өртөх эрсдэлтэй үерийн аманд буусан айл

ГАЛ ТҮЙМРЭЭС 4 ХҮҮХДИЙГ АВРАН ХАМГААЛЖ, ТҮЛЭГДСЭН 2

Усны “зовлон” эхэллээ

Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

ГОЛ, МӨРӨН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ЭРТ УРСАЦ НЬ ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих