Он гарсаар оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 удаагийн усны осол гарч,13 хүн амь насаа алджээ. Үүний 8 нь том хүн, 5 нь хүүхэд байгаа юм.
Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэж байна.
Иймд амралтын өдрүүдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих