Эдгээр хороодод 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагаас эхлэн өнөөдрийн 14 цагийн байдлаар далан босгох 1500 шуудай шороо уутлан буулгаж, далан босгож, шуудуу татан, үерт автсан айл, өрхийг нүүлгэх, усыг соруулах ажлыг хийж гүйцэтгэж байна.
Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, байгалийн гамшигт үзэгдэл үүсэж болзошгүйг анхааруулсаар байна. Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байна уу.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл бичих