Сонгинохайрхан дүүргийн 97894 иргэн гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгуулсан. Энэхүү дадлага сургуулийн хүрээнд дүүргийн хэмжээнд 563 байгууллагын 30410 ажилтан, албан хаагч, 32 ерөнхий боловсролын сургуулийн 15142 сурагч, 68 цэцэрлэгийн 13054 хүүхэд, 43 хорооны 32090 иргэн тус тус хамрагдаж нийт дүүргийн хэмжээнд 97894 иргэн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллалаа.
Сэтгэгдэл бичих