» » Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байна

Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг есөн дүүрэгт зохион байгуулсан. Энэ удаад 13,600 гаруй байгууллагын ажилчин, албан хаагчид оролцож 513 мянган ам метр талбайн 889 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Дараагийн цэвэрлэгээг хуваарийн дагуу дөрөвдүгээр сард зохион байгуулна. Цас ханзрах үеэр задгай хог хаягдал их гарах тул дүүргийн удирдлагууд, холбогдох газрууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн халиа тошин, шар усны үер болох эрсдэлээс сэргийлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, үүнд хяналт тавих арга хэмжээ авснаар асалт 98.3 хувьд хүрч дээшилсэн.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

ЯВУУЛЫН АМБУЛАТОРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ 38 АВТОБУСААР ҮЗҮҮЛЖ БАЙНА

Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх ажлыг дүүргийн

“Ю Би Констракшн”-д төв талбайн газрыг чөлөөлөх мэдэгдэл

Авто замын засвар, гудамж, талбайн ариутгал,

Хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах иргэдийн

Сэтгэгдэл бичих