» » "Чингис хаан" нисэх буудал 2024 оны 2 сая дахь зорчигчоо хүлээн авлаа

"Чингис хаан" нисэх буудал 2024 оны 2 сая дахь зорчигчоо хүлээн авлаа

"Чингис хаан" нисэх буудал 2024 оны 2 сая дахь зорчигчоо хүлээн авлаа


"Чингис хаан" олон улсын нисэх буудал өнөөдөр /2024.11.25/ 2 сая дахь зорчигчоо хүлээн авчээ. Тодруулбал, тус нисэх буудалд өнөөдөр ОМ224 аялалын дугаартай Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хүрэлцэн ирсэн зорчигч Т.Ганхөлөг тодорсон байна.
Энэ нь Монгол Улсад агаарын тээврийн салбарт нэг жилийн хугацаанд хоёр сая зорчигч хүлээн авсан анхны тохиолдол болж байна.
Нисэх буудлын хамт олон 2 сая дахь зорчигчдоо тодруулахын зэрэгцээ тус нислэгээр хүрэлцэн ирсэн нийт зорчигчдийг цэцэгт мэндчилгээгээр угтан авч, хүндэтгэл үзүүлжээ.  “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын 2024 оны 2 сая дахь зорчигчоор тодорсон Т.Ганхөлөг танд халуун баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ АНХ УДАА ЖИЛД 2 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВЧЭЭ
Шинэ нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш нислэг болон зорчигч урсгал өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан амжилттай үдсэн бол, 2024 онд дээрх амжилтаа эвдэж 2 сая зорчигч хүлээн аваад байна.
2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улс болон орон нутгийн чиглэлд 43,250 нислэг, 4,825,048 зорчигч хүлээн аваад байна.
Мөн тухайн үед 7 агаарын тээвэрлэгч компани тогтмол нислэг үйлдэж байсан бол сүүлийн 3 жилийн хугацаанд 9 агаарын тээвэрлэгч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дотоод гадаадын 16 агаарын тээвэрлэгчид олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Энэхүү түүхэн амжилт нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Монголд Зочлох Жил” арга хэмжээний хүрээнд хийсэн Визний хөнгөлөлттэй бодлого, Агаарын харилцааны хэлэлцээрүүд, Агаарын тээврийг либералчилах бодлого болон аялал жуулчлалын салбарын шинэчлэлийн бодит үр дүн билээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

"Чингис хаан" нисэх буудал 2024 оны 2 сая дахь зорчигчоо

"Чингис хаан" музейн нээлтээ хийж,Есөн хөлт цагаан туганд

ОХУ-д сурдаг 114 оюутан тусгай үүргийн онгоцоор эх орондоо

Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

БНСУ руу тусгай үүргийн онгоц хөөрлөө

Р.Мэргэн Японы тал уу, Монголын тал уу

Сэтгэгдэл бичих