» Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирлээ



 Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдсэн тус нислэгээр Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирэв. Тодруулбал, бага насны хүүхэдтэй 79 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26, визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 хүн, Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэн ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлана.

Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай нислэгийг “МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулжээ.

Гадаад харилцааны яам, “МИАТ” компани Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан онгоцны хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дипломат шугамаар хэлэлцэж авсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.  
Г.БИЛИГскачать dle 12.0

Холбоотой мэдээ

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

БНСУ руу тусгай үүргийн онгоц хөөрлөө

Сөүлээс 251, Токиогоос 255 иргэнийг авчирна

Н.Энхболд: Гуравдугаар сарын 2 хүртэл хил хаах шийдвэр

“Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Сэтгэгдэл бичих