"Чингис хаан" музейн нээлт өнөөдөр /2022.10.11/ морин цагт эхэлж, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Тус музейн барилга нь 20,500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй -соён гэгээрлийн цогцолбор юм. Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулах бөгөөд 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг дэглэлт эзэлж, үндсэн хэсэгт 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулжээ.
Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл бичих