
БНСУ-аас монгол иргэдээ татахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц өглөө 09:18 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус нислэг 12.58 цагийн орчимд Сөүлд газардах бөгөөд Сөүлээс 251 иргэн ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан байна. Урьдчилсан мэдээллээр дээрх онгоцоор нислэгээр өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн, эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн, хөгжлийн бэрхшээлтэй таван хүн, жирэмсэн 19 хүн, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, бусад 13 хүн эх орондоо ирнэ.
Сэтгэгдэл бичих