Тавантолгой түлш компани зүүн үйлдвэртээ бүрэн автомат дулааны станц барих ажлыг эхлүүлээд байна. Зүүн үйлдвэрийн дулаан хангамжид ашиглах энэхүү станц нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тус бүр 7,5 мвт хүчин чадалтай SZL765-1/95/70-All загварын гурван зуухнаас бүрдэх бөгөөд нийт 22,5мвт хүчин чадалтай. Энэ дулааны станц нь түлшийг туузан дамжлагаар тээвэрлэн зуухны нүүрсний бункерт хийж, үнсийг гинжит конвейроор татаж гаргах бөгөөд хүний оролцоо багатай гэдгээрээ онцлогтой юм.
Энэхүү станц нь жижиг аймгийн төвийг ч бүрэн хангахаар хүчин чадалтай бөгөөд усыг 95 градусын хэм хүртэл халааж, халаалтын системд сүлжээний насосоор дамжуулан үйлдвэрийн гурван барилга, цайны газар, агуулах зэрэг үйлдвэрлэл технологид шаардлагатай ус, хэрэглээний халуун ус, халаалтыг бүрэн хангах юм. Мөн ус цэвэршүүлэх хэсэгтэй бөгөөд усны шинж чанар, хатуулаг, механик хольцыг шүүж технологийн ус болгон боловсруулж шугам сүлжээндээ ашигласнаар зуух болон шугам сүлжээний гадаргууг бохирдол, зэврэлтээс хамгаалах, ажиллах хугацаа буюу насжилтыг уртасгах ач холбогдолтой юм. Дулааны станцыг ирэх намар бүрэн ашиглалтад оруулна.
Сэтгэгдэл бичих