» » Сонгуулийн ирц 73.64 хувь байлаа

Сонгуулийн ирц 73.64 хувь байлаа



УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтөчигдөр /2020.06.24/ болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль өглөөний 07.00 цагт орон даяар эхэлж, 22:00 цагт өндөрлөсөн юм. Сонгогчдын хувьд нийт 2070 хэсгийн хорооонд саналаа өгч, 73.64хувийн ирцтэй байв. Тодруулбал, улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 иргэн саналаа өгчээ. Энэ нь 2000 оноос хойш анх удаа сонгогчдын ирц дахин сэргэснээрээ онцлог.

Өөрөөр хэлбэл, 1992 онд зохион байгуулагдсан анхны УИХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо 95.6 хувь байсан бөгөөд 2012 оны сонгууль хүртэл аажмаар буурч 67.3 хувьд хүрч, сонгогчдын ирц тогтмол буурч байв. Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн хувьд иргэдийн сонгуулийн оролцоо өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй бага боловч өмнөх 2012 оны сонгуулийнхаас 6.4 пунктээр сонгуулийн идэвх нэмэгдэж 58.03 хувийн ирцтэйгээр оролцож байж.

Энэ жилийн хувьд сонгогчдын ирц 2016 оны санал хураалтын дүнтэй харьцуулахад даруй өссөн үзүүлэлттэй байгааг дээрх ирцийн мэдээллээс харж болохоор байгаа юм. Хэдийгээр тахлын үед цаг агаарын таагүй нөхцөлд энэ удаагийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан ч иргэдийн хувьд саналаа идэвхтэй өгснийг Сонгуулийн ерөнхий  хорооны дарга Ц.Содномцэрэн онцолж байсан юм. Энэ жилийн хувьд аймгуудаас Завхан, Увс аймгийн сонгогчид хамгийн идэвхтэй саналаа өгсөн бол дүүргээс Хан-Уул, Баянголын сонгогчид хамгийн их сонгогч саналаа өгсөн байна.

Энэ удаагийн сонгуулийн дүр зургийг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуультай харьцуулахад залуус идэвхтэй оролцож саналаа өгч байснаараа онцлог. Тоон баримт сөхвөл, 18-аас дээш насны 2.1 сая орчим иргэн бий. Сонгуулийн ирц өндөр бүртгэгдэхэд мэдээж залуусын оролцоо чухал байсан нь мэдээж. Залуусын хувьд саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцох нь иргэний үүрэг төдийгүй төрөө төвхнүүлэхэд өөрсдийн оролцоо чухал гэдэг байр суурийг илэрхийлж байсан билээ.

Монгол улсын хүн амын дөч шахам хувь нь 0-18 насны хүүхдүүд, бас 40 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь ахмадууд. Тэгэхээр залуус бид сонгуульд оролцож, саналаа өгч гэмээ нь ирээдүйн хөгжил бидний хүсч байгаа замаар явах юм.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Шинэ парламентад төр түшилцэх 13 эмэгтэй

САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

СЕХ Н.Номтойбаярыг бие даагчаар бүртгэжээ

Нам, эвсэл сонгуулийн зардлаа 5.9 тэрбум төгрөгөөс хэтрүүлж

“НЭГ ТОЙРОГ” ХЭМЭЭХ МОЛИГО

Монгол Улсад УИХ-ын сонгуулийн нэг тойрог байхын ДАВУУ ТАЛ

Сэтгэгдэл бичих