» » “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн хувьцаат ногдол ашигтай холбоотой ХУУРАМЧ мэдээллээс сэрэмжлүүлж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн хувьцаат ногдол ашигтай холбоотой ХУУРАМЧ мэдээллээс сэрэмжлүүлж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хуваарилан тарааж эхэлсэнтэй холбоотойгоор facebook, twitter, зарын сайт зэрэг олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн мөнгийг шуурхай олгоход туслана гэх зэрэг худал мэдээ, мэдээлэл гарч байна.
Иймд иргэд цахим орчинд тавигдаж буй мэдээ, мэдээллийг сайтар нягталж, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон нийттэй харилцах алба, өөрийн хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компаниас 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаарх мэдээллийг тодруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг СЗХ-ноос анхаарууллаа
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 254 иргэн эх орондоо

ОХУ-д сурдаг 114 оюутан тусгай үүргийн онгоцоор эх орондоо

Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

ЭМЯ: Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй

БНСУ руу тусгай үүргийн онгоц хөөрлөө

ЭМЯ: Гурван иргэний ойрын хавьтлын 61 хүнээс халдвар

Сэтгэгдэл бичих