» » “Alibaba” Өмнөд Солонгост 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулна

“Alibaba” Өмнөд Солонгост 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулна

Хятадын “Alibaba Group Holding” компани Өмнөд Солонгост ирэх гурван жилийн хугацаанд 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулж логистикийн сүлжээ байгуулан хямд үнэ, түргэн шуурхай хүргэлтийн үйлчилгээгээр тус улсын цахим худалдааны аварга “Coupang” компанийг давах зорилготой байна. Тус компани анх 2018 онд “AliExpress” нэрийн дор тус улсын цахим худалдааны зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлжээ. Харин энэ онд Сөүлд 180 мянган м.кв талбайд логистикийн төв барихаар төлөвлөсөн байна. Мөн гурван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын 50 мянган жижиг бизнес эрхлэгчийн экспортыг нэмэгдүүлэх зорилготой 300 ажилтантай дуудлагын төв, мөн дотоодын бүтээгдэхүүнийг гадаадад борлуулах худалдан авалтын хэлтэстэй болохоор төлөвлөжээ. Энэ сард тус улсын хоолны салбарын хамгийн том “CJ CheilJedang”, компани “AliExpress”-д нэгдэн бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотын бонд гаргах андеррайтеруудтай хамтран

Д.Даянбилгүүн: Улаанбаатар хотын бондын эрэлт өндөр байна

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛСЭН 8 ҮЛ ХӨДЛӨХИЙГ ХУДАЛДАХ

ЗГ: Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ойрын хугацаанд

АНУ руу ноос ноолууран бүтээгдэхүүн ТАТВАРГҮЙГЭЭР

ХЯТАД, МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ

Сэтгэгдэл бичих