» » ЗГ: Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ойрын хугацаанд авах арга хэмжээнүүд

ЗГ: Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ойрын хугацаанд авах арга хэмжээнүүд



Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд авахаар боллоо.
Үүнд:
  • Ашигт малтмалын олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, цаашид хилийн үнээр худалдан борлуулах, C зөвшөөрлийг олгох эрхийг олборлогч аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх арга хэмжээ авах; Тухайлбал уурхайн ам үнээр 1 тн нүүрсийг $71-оор зарж байхад хилийн үнэ $129 байх жишээтэй. Тэгвэл экспортолсон 1 тн нүүрсээс $59 доллар Монголд илүү орж ирэх боломжтой гэсэн үг.
  • Олборлолтоос экспорт хүртэлх бүх шатны дамжлагад төлбөрийн цахим баримт олгох бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх; бүх гэрээг цахимжуулж бүртгэлжүүлэх, зөвхөн гэрээ нь бүртгэлжиж, цахимжсан нүүрсийг хилээр гаргах
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр худалдаалах
  • Төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /off-take/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээний дагуу болон төлбөр нь даруй хийгдэх нүүрсний экспортыг валютын бодит орох урсгалыг нэмэгдүүлэхээр оновчтой зохион байгуулах;
  • Ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой албаны болон байгууллагын нууцад хамааралтай гэрээ, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг нууцаас гаргаж, ил тод болгох;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаа хөрс хуулалт, тээвэрлэлтийн төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгүүлэх. 
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэл болон богино дунд хугацаанд экспортоос олох валютын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд хэрэгжсэнээр ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагаа ил тод болж, баялгийг олон улсын үнээр худалдаалах боломж бүрдэх, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим төлбөрийн баримтын бүртгэл хийгдэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт, гаалийн бүрдүүлэлтийг автоматаар гүйцэтгэх тогтолцоо нэвтрэх, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-5

Нүүрс олборлолт аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтийг унагав

ЗГ: Үндэсний геологийн албыг байгуулах тогтоол баталлаа

Ашигт малтмал газрын тосны газрын даргын мэндчилгээ

Н.Энхболд: Гуравдугаар сарын 2 хүртэл хил хаах шийдвэр

Д.Сумъяабазар: Популист шийдвэрийн үр дүнд алт тушаалт 30

Сэтгэгдэл бичих