Сургалтад салбар төвүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн, сантехникийн засварчин, шугамын засварчин, ашиглалтын засварчин, хэсгийн инженер, гагнуурчин, жолооч нийт 212 ажилтан албан хаагч хамрагдлаа. Улаанбаатар хотын 6 дүүргийн 2139 орон сууцны 114193 өрх, 9963 аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун хүйтэн усаар ханган, бохир усыг татан зайлуулж, хэрэглэгчийн ая тухыг хангахын тулд байгууллагын үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй явагдаж, инженер, техник, засварын багийнхан хязгаарлагдмал орчинд ажиллах шаардлага тулгардаг. Дотор нь хүн байнга байх зориулалтгүй, байгалийн агааржуулалт муутай, аюул гарах боломжтой нөхцөл буюу шугам хоолой, бохирын суваг зэрэг дотор нь хортой хий хуралдсан, хүчилтөрөгч маш багатай, нурах эрсдэлүүдийн дунд “туршлагатай” гэдэг ганцхан үгээр тодорхойлогддог мэргэшсэн хамт олон хасах 30 хэмээс нэмэх 30 хэмд өдөр шөнийн аль ч цагт үүрэг гүйцэтгэдэг. Ажилтнаа мэргэшүүлэхийн тулд байгууллагын зүгээс хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтуудыг тогтмол зохион байгуулж ажилладаг. 2023 оны сургалтын төлөвлөгөөний дагуу “Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг Нийслэлийн ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэмжилт үнэлгээ, сургалт судалгаа, мэдээллийн төвтэй хамтран 05 дугаар сарын 11, 16, 17-ны өдрүүдэд Баруун түгээх төв, ХҮТ -4, ХҮТ-10-ын хурлын зааланд 6 ээлжээр хуваарилан 3 өдрийн хугацаанд зохион байгуулан онолын мэдлэг олгосон. Онолын сургалтаар хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн заавар, хязгаарлагдмал орчинд орох үед мөрдөх үндсэн дүрэм, хязгаарлагдмал орчинд нэвтрэх зөвшөөрөл хэрхэн авах талаар мэдээлэл хүргэсэн бол онолын сургалтыг баталгаажуулан 06 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламжид “Өндөр эрсдэлтэй хязгаарлагдмал орчны ажлын байр”-д танилцах сургалт зохион байгууллаа. Сургалтыг сургагч багш, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөх мэргэжилтэн, гамшгийн эрсдэлийн мэргэшсэн үнэлгээчин, ISO 45001 стандартын олон улсын тэргүүлэх ау
Сэтгэгдэл бичих