» » САНТЕХНИКИЙН ЗАСВАРЧИН, ЦАХИЛГААНЧИН, ГАГНУУРЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

САНТЕХНИКИЙН ЗАСВАРЧИН, ЦАХИЛГААНЧИН, ГАГНУУРЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО



Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сантехникийн засварчин, Цахилгаанчин, Гагнуурчдын ажил мэргэжлийн сонгон шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа. Сантехникийн засварчны сонгон шалгаруулалтад сантехникийн засварчид өгөгдсөн материалаар Ф15 голчтой усны тоолуурыг стандартын дагуу угсарч гүйцэтгэн, нягтын шахалт хийлгэн өрсөлдөж, 1-р байр ХҮТ-15-ийн сантехникийн засварчин Б.Батсайхан, 2-р байр ХҮТ-2-ийн сантехникийн засварчин Д.Бат-Эрдэнэ, 3-р байр ХҮТ-6-ийн сантехникийн засварчин Б.Азжаргал нар шалгарсан бол гагнуурчдын сонгон шалгаруулалтад гагнуурчид өгөгдсөн ф40 ган шугам хоолойг чанартай гагнаж, нягтын шахалт хийлгэж өрсөлдөж, 1-р байр ХҮТ-1-ийн гагнуурчин З.Оюунбаатар, 2-р байр ХҮТ-4-ийн гагнуурчин Г.Батмөнх, 3-р байр ХҮТ-14-ийн гагнуурчин Т.Отгонжаргал нар тус тус шалгарлаа. Цахилгаанчны сонгон шалгаруулалтад Цахилгааны инженер, Цахилгаанчин, өгөгдсөн тоноглолуудаар цахилгаан хөдөлгүүр удирдах хэлхээг оновчтой зөв, угсран өрсөлдөж, 1-р байр Баруун түгээх төвийн Цахилгааны инженер Т.Шинэбаяр, Цахилгаанчин Г.Ганбилэг, 2-р байр ХҮТ-13-ийн Цахилгааны инженер Б.Баасансүрэн, Цахилгаанчин Ц.Баатархүү, 3-р байр ХҮТ-16-ийн Цахилгааны инженер Н.Энхсайхан, Цахилгаанчин Ч.Ганзориг нар шалгарлаа.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

НӨАТ: 1-10 баримт бүртгүүлээд сугалаанд хожвол 5 сая

Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар өнөөдөр тулалдана

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 22-нд явагдана

НӨАТ: 359 мянга 171 иргэний 14,9 тэрбум төгрөгт эрсдэл

2019 оны НӨАТ-ын баримтыг нэгдүгээр сарын 8-ны өдрийг

Сэтгэгдэл бичих