Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны
"Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13" нь нийт ажилтнуудад шинэчлэн тодотгосон гамшгаас хамгаалах "Мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүн"-ний томилгоожилт, үүрэг, Онцгой байдлын үед шуурхай ажиллах журам, Гамшгаас хамгаалах албаны зарлан мэдээлэх журмуудыг танилцуулж, сантехникийн засварчдыг ажил үүргээ гүйцэтгэж буй үед нь ажлын хувцаслалт, ажлын бэлтгэл бэлэн байдал болон багаж хэрэгслийг нь шалгаж, хяналт тавьж ажиллалаа. Мөн инженер техникийн ажилтнуудад "Хязгаарлагдмал орчны аюул" сэдвийн хүрээнд хязгаарлагдмал орчин гэж юуг хэлэх, түүний аюул, эрсдэл, хор уршиг, хэрхэн хязгаарлагдмал орчинд аюулгүй ажиллах талаар сургалт хийж, мэдлэг олголоо.
Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1 нийт ажилтнуудад "Евро фарм" ХХК-тай хамтран "Тамхи болон цахилгаан тамхины хор уршиг"-ын талаар эрүүл мэндийн сургалт зохион байгуулж ,ажилтнуудын цусан дахь холестерин, ясны сийрэгжилтийг үзэн зөвлөгөө өглөө.
Төв түгээх төв Цахилгааны инженер Л.Амгаланбаатар "Цахилгааны аюулгүй ажиллагаа"сэдвээр сургалт зохион байгуулж, ИТА, шугамын болон, ашиглалтын засварчид, ээлжийн цахилгаанчид, засварчид нийт 42 ажилтан хамрагдлаа.
“Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” нийт ажилтнуудад "Тамхи болон цахилгаан тамхины хор уршиг"-ын талаар эрүүл мэндийн сургалт, үзлэг зохион байгуулж, ажилтнуудын цусан дахь холестериныг тодорхойлон, зөвлөгөө өгөв. Мөн "Дархлааг даатгуулцгаая " витаминжуулалтын аянд нэгдэн бүх төрлийн витаминыг хямдралтай үнээр худалдан авах нөхцлийг бүрдүүллээ.
Хэрэглэгчдэд үйлчлэх төв-9 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15.30 минутад тус салбар нь ТҮРГЭН ЦУГЛАРАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ хийж ажиллалаа. Дадлага сургуулилтад нийт 51 ажилтан оролцлоо.
Хэрэглэгчдэд үйлчлэх төв 12-ын хамт олон эрүүл, аюулгүй ажиллах нь ажилтан бүрийн өөрсдийнх нь үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлан ажиллахыг уриалан ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих