Таны ажлын байранд хүрэлцэн ирсэн харилцагчийн анхны сэтгэгдэл хэр байх талаар та бодож үзсэн үү? Таны ажлын байрны эмх цэгц энэхүү анхны сэтгэгдэлд ямар хэмжээгээр нөлөөлдөг бол? Та ажлын байр, ажлын ширээн дээрх эд зүйлс, бичиг цаасаа ангилан ялгаж, эмх цэгцтэй байлгаснаар танд дараах давуу талууд бий болно. Үүнд:
Харилцагчдад таатай сэтгэгдэл төрүүлэх
Цаг хэмнэх
Хэрэгтэй зүйлсээ хайж олох, авахад хялбар болох
Ажлаа жигд, хүндрэл багатай гүйцэтгэх
Зохион байгуулалт сайжрах
Бухимдалгүй ажлын орчин бий болох
Аюул эрсдэлгүй ажлын байранд ажиллах гэх мэт давуу талуудтай.
Дийлэнх хүмүүс ажлын байр, амьдарч буй орчин тойрондоо хуримтлагдсан бохир, эмх цэгцгүй эд зүйлс нь хүмүүсийг сэтгэл санааны хямралд хүргэдэг гэдгийг тэр бүр анзаардаггүй. Үнэндээ бол эмх замбараагүй, бохир орчинд ажиллаж амьдрах нь бид бүхний цаг зав, эрч хүч мөн түүнчлэн мөнгийг ч ялгаагүй үрэн таран хийж орхидог. Хэрэв таны ширээ эмх замбараагүй байгаа бол хэрэгцээтэй бичиг цаас, материалаа ангилан хавтсанд хийж хадгалаад хэрэггүйг нь хаяж устгах хэрэгтэй. хаана юу байгааг тодорхой мэдэж авснаар бид цагаа хэмнэж, стрессгүй орчинд ажиллах үндэс болно.
Мөн зохион байгуулалт сайтай, ажлын бүтээмж өндөртэй ажилтан нь хайнга, ажлын бүтээмж муутай ажилтанаас илүүтэйгээр дээд удирдлагууддаа эерэг сэтгэгдэл төрүүлж чаддаг, албан тушаал дэвших боломж нь илүү байдаг байна.
Та өөрийгөө харилцагчийнхаа оронд тавиад ажлын байрны эмх цэгц, харагдах байдалдаа дүгнэлт хийж үзнэ үү.
Сэтгэгдэл бичих