» » Гэрийн эмх цэгцгүй байдал таны зан чанарын талаарх олон зүйлийг илчилдэг

Гэрийн эмх цэгцгүй байдал таны зан чанарын талаарх олон зүйлийг илчилдэг


2019-05-08 14:05НИЙТЭЛСЭН Э.МӨНХТУЯА 5 МИН УНШИХ

Facebook8TwitterLinkedInMore2Цэвэрлэх дуртай, дургүй аль нь ч бай энэ бол хувь хүний зан суртахуунаас дээгүүр ухагдахуун юм. Хувь хүнийг хувцас болон аяга тавгаа хэрхэн байрлуулсанаас хамааран тухайн хүний талаар олон зүйлийг хэлэх боломжтой. Өөрийн эргэн тойрон дахь орон зайг  хэрхэн зохион байгуулсныг ажиглах нь хувийн зан чанарынхаа талаар илүү ихийг сурч мэдэхэд тусалдаг. Бусад хүмүүсийн талаар ч гэсэн олж мэдэх боломжтой. 
Хэрвээ шинэ танилынхаа талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл гэрт нь зочлон дараах байдлуудыг ажиглан зан чанар, сэтгэхүйн байдлыг нь шинжиж болно. Мөн өөрийгөө ч шинжээрэй.

1. Элдэв новшоо татуурга, хувцасны шүүгээндээ нуух дуртай


Анхны харцаар тэдний орон сууц, өрөө тасалгаа төгс мэт санагдаж болно. Шал нь цэвэрхэн, номнуудыг цэгцтэй өрсөн байдал, тохиромжтой ханын цаас гэх мэт. Гэвч гал тогооны өрөөний шургуулгыг татах юмуу хувцасны шүүгээг онгойлгоход эвдэрсэн хайч, хуучирсан зээлийн карт, овоолсон хувцасыг олж харж болно. Зарим зүйлийн харагдах байдал нь маш чухал, ялангуяа бид бүгдийн зан чанарт маш хамааралтай. 
Тэд хүмүүст сайн талаа харуулахыг хичээдэг ба бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхийн тулд их зүйлийг хийдэг. Эдгээр хүмүүст хаях, эсвэл ангилахын оронд хуучин хэрэгцээгүй зүйлийг нуух нь илүү амар байдаг. Тэдний хувьд харахад цэвэрхэн байх нь цэвэрлэхээс амар юм.

2. Засвар хийсний ямар ч ул мөр байхгүй


Зарим хүн илүү мөнгө зарцуулахгүйн тулд хуучирсан ханын цаас, ус алддаг цорготойгоо, хуучин зүйлээ хайрцганд хадгалан хэдэн жилийг өнгөрөөдөг. Тэд гэр орондоо түр зуурын мэт хандаж, өөр хотод оршин суух, гадаадад ажил хайх, байрны зээл авах, эсвэл амьдралаа өөрчлөгдөхийг хүлээдэг. Гэсэн ч тнд заримдаа энэ “түр зуурын” оромжиндоо хэдэн арван жил амьдардаг. 
Сэтгэл зүйн хувьд эдгээр хүмүүс нь ирээдүйд амьдрах сонирхолтой бөгөөд одоо байгаа байдлаа түр зуурын тав тухгүй байдал мэтээр ойлгодог. Нөгөөтөйгүүр тэдэнд тогтсон төлөвлөгөө байдаггүй –тэдний байдлыг өөрчлөх гадны дэмжлэгэнд үргэлж найддаг.

3. Цэгцгүй ажлын талбар


Ажлын талбар бол орон сууцны хамгийн сонирхолтой цэгүүдийн нэг юм. Зарим хүн бүх зүйлийг цэгцлэн, хавтасанд ялгаж байрлуулдаг. Харин бусад нь бүгдийг нэгтгэдэг. Бичгийн цаас, үзэг, харандаа, зөөврийн компьютер: эдгээр зүйлс нь бүхий л орон зайг эзлэх ба тоостой харагдана. Энэ нь тэдний өөртөө итгэлтэй боловч, тогтворгүй байдлыг илтгэнэ.
Тэдний ширээ нь эмх цэгцгүй ч тэд ажлаа идэвхитэй явуулах боломжтойгоос гадна хэрэгтэй зүйлээ хаанаас олохоо мэддэг. Энэ нь тийм ч муугүй зүйл юм. Ихэвчлэн эмх цэгцгүй ширээ нь бүтээлч, шинэлэг зан чанарын индикатор болдог.

4. Угаалтуур дүүрэн угаагаагүй аяга таваг, сагсанд бохир хувцаснууд хуримдтлагдсан, хогийн саваа хоослоогүй байдал


Маш цөөн хүн цэвэрлэх дуртай гэж хариулах байх. Ихэнхдээ хүмүүс “би залхуу”, “завгүй”, “надад одоо цаг байхгүй”, “маргааш хийнэ” гэх мэтчилэн хойшлуулдаг. Хэрвээ энэ зангаа ажигласан бол жижиг зүйлээс эхлэхийг хичээгээрэй. Хоолоо идсэнийхээ дараа тэр даруйд нь аягаа угаах, хогоо өдөр бүр гаргаж хаях зэрэг нь эрүүл хэвшилийг бүрэлдүүлдэг. Энэхүү хэвшил нь ажил хөдөлмөр, гэр бүл, бусад хүмүүстэй харилцах харилцаанд ч гэсэн чухал нөлөө үзүүлдэг.

5. Хэн ч амьдардаггүй мэт хоосон


Зарим хүний гэр зөвхөн унтахаар ирдэг мэт харагддаг. Энд цэвэрхэн, элдэв тавилга байхгүй, бараг сав суулга гээд байх зүйлгүй. Заримд нь угаалгын машин, хөргөгч, зуух зэрэг шаардлагатай зүйлс ч байдаггүй. Энэхүү орон сууц нь оюутнуудын түгээмэл дүр төрхийг илтгэдэг ба тэдэнд гэртээ өнгөрүүлэх цаг хомс байдаг. 
Харин нас ахих тусам хүмүүс илүү тав тухыг эрэлхийлдэг ба илүү цагийг гэртээ өнгөрүүлдэг. Энэ нөхцөл байдал нь тэдний сэтгэхүйн асуудлыг илэрхийлж болно. Үүний нэг нь: тэд нас биед хүрсэн ч биеэ даагаагүйг илтгэх ба хэн нэгэн ирж түүний гэрийг тав тухтай болгохыг хүлээдэг.

6. Гал тогооны өрөө эмх цэгцгүй байх


Бидний хамгийн цэвэр цэмцгэр байлгах ёстой өрөө бол гал тогооны өрөө юм. Угаагаагүй аяга таваг, хоолны үлдэгдэл нь өрөөг цэгцгүй харагдуулахаас гадна эрүүл мэндэд аюул учруулах магадлалтай. Гэсэн ч зарим хүн эмх цэгцгүй гал зуухны өрөөнд дасан зохицох хандлагатай байдаг. Олон судалгаанаас харахад энэ нь сэтгэл гутралын нэг шинж байх боломжтой гэнэ. 
Тэдгээр хүмүүст гэрээ цэвэрлэх хүч байхгүйгээс гадна, тэд цэвэрхэн байх нь чухал биш гэж үзэх юмуу, заримдаа тэд цэвэрхэн байдалд амьдрах эрхгүй гэж үздэгтэй холбоотой. Нөгөө талаас цэвэрхэн тав тухтай гэрт амьдрах нь сэтгэл санааны байдлыг сайжруулж, сэтгэл гутралын шинж тэмдэийг арилгахад тусалдаг.

7. Угаалгын өрөө


Халуун ус, хүйтэн шүршүүр нь бидний мэдрэхүйд асар их нөлөө үзүүлдэг. Үнэр нь биднийг сэрээдэг бол давс болон амин тос нь дотоод эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг. Угаалгын өрөөний харагдах байдал нь тухайн хүн өөртөө хэр их анхаарал хандуулдагийг хэлэх боломжтой. Зөвхөн биедээ ч биш сэтгэл санаандаа хэр анхаардаг болохыг илтгэдэг. Шингэн саван, төрөл бүрийн тос, чанартай шүдний оо зэрэг нь тухайн хүний арчаатай байдал, өөртөө хэр их санаа тавьдагийг харуулдаг.

8. Хэтэрхий олон зүйл хураасан


Зарим хүн өнгөрсөнд баяртай гэж хэлэх дургүй байдаг. Тэд хэн ч хэрэглэхээ больсон цайны хэрэглэлээ хадгалж, хуучин тавилгаа тагтан дээрээ байрлуулан, хэн ч унахаа больсон дугуй болон хэрэглэхээ больсон зүйлсийг хадгалсаар л байдаг. Энэ нь консерватив шинж чанарыг илтгэдэг. Тэд байгаа зүйлийг өөрчлөхийг хүсдэггүйгээс гадна нуудаггүй. Хамгийн муу нөхцөл бол тэд хэрэгцээгүй зүйлсийг гэртээ цуглуулсаар байдаг ба энэ нь невроз болон сэтгэл зүйн эмгэгийг илтгэдэг.скачать dle 12.0

Холбоотой мэдээ

3 нас хүртэл нь ХҮҮХЭДДЭЭ заавал ЗААХ хэрэгтэй зүйлс

Мисс О.Цацрал: Өөрийгөө байгаа чигээр нь брэнд болгох

Иогоор хичээллэхэд анхаарах зүйлс

​Б.Ууганцэцэг: Хүн ажлын байран дээрээ эерэг хандлагатай

Амьдралыг зохистой, үр өгөөжтэй болгодог хүчтэй дөрвөн

Хүүхдийн хичээлийн цүнхийг хэрхэн сонгох вэ?

Сэтгэгдэл бичих