» » Т.Бадамжунайгийн “ургийн мод”-ны ээлжит булхай дэлгэгдлээ

Т.Бадамжунайгийн “ургийн мод”-ны ээлжит булхай дэлгэгдлээ

Нүүрсний сонсголын 2-р үе шат эхэлсэн. Сонсголоор “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ын гишүүдтэй холбоотой асуудлууд дэлгэгдсэн. 
Мөн тус байгууллагын тендергүй худалдах, худалдан авах гэрээний талаарх асуудлууд ар араасаа шилээ даган шүүгдсээр байна.  “Тавантолгой түлш” ХХК-д нүүрсний шуудай нийлүүлсэн “СБМ Хангай ” ХХК нь  ТУЗ-ын гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий компани болохыг нийтэд мэдээлэв. Улмаар 2019-2023 онуудад нийт 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн болохыг НҮҮРСНИЙ СОНСГОЛ”-оор мэдээлэв.
Улсын бүргэлийн лавлагаанаас харахад “СБМ Хангай” ХХК-ийн үүсгэн байгуулагч болон, эцсийн өмгөөлөгч нь С.Бямбасүрэн. Харин дээрх этгээд нь Тавантолгой түлш ХХК-ийн  ТУЗ-ын гишүүн Л.Одхүүтэй “МБҮ трейд” ХХК дээр хамтдаа  хувьцаа эзэмшдэг. Улмаар ТУЗ-ын гишүүн Л.Одхүү ашиг сонирхлын зөрчилтэйгээр өөрийн компанидаа шуудай нийлүүлэх 19.6 тэрбум төгрөгийн тендерийг өөрийн компанидаа олгосон болохыг нотолж байгаа юм.
Өмнө “МБҮ трейд” нь Хөгжлийн банкнаас 11.5 тэрбумын зээл авч 3 саяын төлөлт хийсэн найдваргүй зээлдэгчээр нэрлэгдэж, Хөгжлийн банкны СОНСГОЛ-д дуудагдаж байсныг бид мэдээлж байсан билээ.
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Т.Бадамжунайгийн “ургийн мод”-ны ээлжит булхай дэлгэгдлээ
 
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Т.Бадамжунайгийн “ургийн мод”-ны ээлжит булхай дэлгэгдлээ
ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул нь “Алтанхот” ББСБ-ын үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй ба өмнө нь тус ББСБ-ын гүйцэтгэх захирлын алба хашиж байсан юм байна.
Мөн түүнчлэн “Алтанхот” ББСБ-ын үүсгэн байгуулагчдын нэрс дунд Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Батбаясгалан, Бадамжунайгийн охин Оюунбилэг зэрэг хүмүүс бүртгэлтэй. Ингэснээр дээрх хүмүүс ашиг сонирхлын асар их зөрчилтэй болохыг дээрх нотолгооноос харж болхоор байна.
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Т.Бадамжунайгийн “ургийн мод”-ны ээлжит булхай дэлгэгдлээ
 
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Т.Бадамжунайгийн “ургийн мод”-ны ээлжит булхай дэлгэгдлээ
 
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Т.Бадамжунайгийн “ургийн мод”-ны ээлжит булхай дэлгэгдлээ
Улмаар дээрх баримт УИХ-н гишүүн асан Т.Бадамжунайгийн нэр төсвийн хулгайн бас нэгэн асуудалд  холбогдож байгааг харуулж байна.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ

ДОЛОО ХОНОГТ 7 ШУУДАЙ ТҮЛШ ХУДАЛДАХААР БОЛЖЭЭ

"Таван толгой түлш" компани иргэд, аж ахуй нэгжээс түлшний

ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК “НЭГ АЖИЛТАН-НЭГ МОД“ АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ

"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар

Тавантолгой түлш ХХК үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ

"САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ НАЙМАН САРД

Сэтгэгдэл бичих