» » ДОЛОО ХОНОГТ 7 ШУУДАЙ ТҮЛШ ХУДАЛДАХААР БОЛЖЭЭ

ДОЛОО ХОНОГТ 7 ШУУДАЙ ТҮЛШ ХУДАЛДАХААР БОЛЖЭЭ

Өнгөрсөн 2020 оноос нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалдах журам гарсан. Энэ журмын дагуу гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлшийг борлуулж буй. Иргэдийн зүгээс шахмал түлшний тоог ядаж, 8-9 болгох санал гомдлыг хэлж байв. Харин гэр хорооллын түлшний цэгүүдэд Даваа гаригаас энэ тоог долоо болгож, нэг шуудай түлш нэмж олгож эхлэх гэнэ.
Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээрт өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлж, нөөцөд 98 мянган тонн түлш бий гэдгийг албаныхан хэлж байлаа.
Энэ талаар "Тавантолгой түлш" компаниас тодруулахад "Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа, баталж өгсөн тооны дагуу нэг айл өрхөд зургаан шуудай шахмал түлш худалдаж байсан. Иргэдийн санал хүсэлтээр ирэх Даваа гаригаас эхлэн энэ тоог долоон шуудай түлш болгож нэмж байгаа" гэв.
Иргэд түлшээ авахдаа цахим картаар авах ёстойгоос гадна нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

"Таван толгой түлш" компани иргэд, аж ахуй нэгжээс түлшний

Сайжруулсан шахмал түлш чанар стандартын шаардлага хангаж

Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна

“Сайжруулсан шахмал түлшний шуудайн 10 хоногийн нөөцтэй”

"САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ НАЙМАН САРД

Г.УНДАРМАА: ӨДӨРТ 1800 ТОНН ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих