» » "Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар ажлаа өгчээ

"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар ажлаа өгчээ

"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар ажлаа өгчээ


Таван толгой түлш ХХК-ийн ТУЗ өчигдөр/2022.04.06/ хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг өөрийн хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Харин түүний оронд н.Даваацэрэнг томилсон аж.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны  тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан билээ. М.Ганбаатар 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

Улаанбаатарт бороо орохгүй, 22-24 хэм дулаан

Өнөөдөр +31 хэм

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 15-17 ГРАДУС ДУЛААН БАЙНА

Аминаас үнэтэй ашиг гэж үгүй

Төв банк 4.9 тонн үнэт металл худалдан авчээ

Алтны үнэ буурлаа

Сэтгэгдэл бичих